Tuesday, December 22, 2009

Надад байгаа миний бүх зүйл

“Миний аяга жижигхэн, гэхдээ би
өөрийнхөө л аяганаас ууна”

Би өглөө эрт гэрээсээ гарахдаа амгалан нойрсож байгаа нөхөр, хүү хоёроо үнсдэг. Гарахаасаа өмнө эмэгтэй хүний ёсоор толины өмнө хэсэгхэн эргэлдэхээ ч мартдаггүй. Бурхан надад бүсгүй тавиланг уяхан сэтгэл, хайр халамж, гоё сайхан байхын учир утгатай хамт оноосон шүү дээ. Гэрийн хоёр эр хүндээ цайг нь чанаж орхиод ажилдаа яаранхан алхахдаа би орой ямар хоол хийхээ бодож явдаг. Хөлсний байрны давчуухан өрөөний хана дагуух ширээгээ тойрон хооллож суухад, хүүгийн минь шантгар бяцхан хамрын үзүүрт дусал дусалхан хөлс бөнжийж байхад, “Сайхан шөл байна” гэж хань минь намайг магтахад би дуртай. Шүүгээн дэх хувцсаа эмхлээгүй гэж, тоглоомоо шалаар нэг хөглөрүүллээ гэж, шүдээ байнга угааж бай гэж, өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж бай гэж хүүгээ зэмлэх би өөрөө, миний үглэхээс илүү аавынхаа харцнаас болох, болохгүйг ойлгодог хүү маань, бид хоёрыг буй биедээ багтаан амьдрал тулсан эр нөхөр минь надад байгаа миний бүх зүйл.

Хотын захад аж төрөн суугаа ээждээ амралтын өдрөөр цайны сүүг нь барин очих гэж би яардаг. Ээжийнхээ хийсэн жигнэсэн гурилтай шөлийг эгээ л хүү шигээ хөлс бурзайлган идэж суухдаа жаргалтай байдаг. Баруун айлын өвгөн, эмгэн хоёр нохойгоо сул тавьдаг, зүүн хашааны христийн сүмд залуухан охид, хөвгүүд олон цугладаг, хаврын салхинд туугдаж ирээд байшинг нь тойрон хөглөрөх гялгар уутыг байсгээд түүдэг, энүүхэн урдах замаар машинууд их хурдтай давхидаг гээд ээжид минь ярих сонин мундахгүй. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, хорин хэдэн жил малын эмчээр ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа эдэлж суугаа миний эгэлхэн ээжид хавь орчныхоо сонин хачныг том охиндоо хүүрнэн суух нь бас жаргал байдаг бололтой. Айлын том эгч би охин дүү нартаа амьдралын нарийн ширийнийг шивнэж суух, тэд маань ч намайг сонсох дуртай. Гэрээ ханхайлгаад наснаасаа эрт яваад өгсөн аавын минь нэр төр, эгчээ гэж дуудах бүртээ хүндэтгэл дагуулах хоёр дүүгийн минь итгэл, үг болгон нь сургаал, ярьсан бүхэн нь амьдрал байдаг ээжийн минь хайр надад байгаа миний бүх зүйл.

Надаас жижигхэн боловч надаас том амьдарсан миний хөөрхөн эмээ энх мөнх наслаасай гэж би хүсдэг. Арван гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн, хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг бас өсгөсөн эмээдээ хамгийн том зээ нь болж заяасан, би. Ороод очиход гар дагуулан харах хүүхэд шиг горьдомхой эмээ минь “Ухаантай шүү, миний охин” гэж магтахад уул нөмөрлөн суугаа мэт өөрийгөө санадаг. Эмээгийн туулсан амьдрал тэр чигээрээ үнэн оршихуйн түүх юм. Насан багадаа өнчирч үлдээд баян айлд зарцлагдаж, хөхөө өвлийн хүйтэнд үхрийн нойтон баасанд нүцгэн хөлөө дулаацуулж явсан намтар, нутгийн ганц бичиг үсэгтэй залууд хөтлүүлэн баяны хотноос зугтаж гараад 13 хүүхдийн аав, ээж болсон амьдрал, өвөөгөөс хойш бидний амьдралын дэнлүү болж яваа хатуужил, яг одоо ой, гурван сартай хамгийн бага үеэл дүүг маань харж асарч суугаа дуусашгүй нигүүлсэл, дөрөв дэх үеэ үзсэн буян бүхэн нь үнэн. Хамтдаа тэрсхэн өссөн хоёр ихэр зээ дүүгээрээ би бахархдаг. Нөхөртөө гомдон уйлаад очиход илтэд өмөөрөн дүрсхийхгүй боловч богино жолоог минь хумин аргадах эр зөөлөн сэтгэлтэй хоёр дүүгийнхээ аль багаасаа өөрсдөдөө хэвшүүлсэн хэрсүү занг нь биширдэг, би. Магтаалд хөөрөн онгирч, тэнгэрийн амьтан мэт өөрийгөө санаж явахад үнэн хатуу үгийн цалмаар газарт буулгаж нүдийг минь нээдэг бурхнаас надад ирүүлсэн хос ухаан. Ингээд бодохоор миний жаахан эмээгийн нигүүлсэл, энэрэл, ихэр зээ дүүгийн минь ухаан, нөмөр түшиг надад байгаа миний бүх зүйл.

Хааяа нэг найз нөхөдтэйгээ цагаан атаархал дэлгэн хов ярих би дуртай. Гуч гарсан хүүхнүүдийн насныхаа тоогоор авсан ухаарал, өр нимгэн сэтгэлийн дуулал маань хонгорхон охидынхоос тэс өөр. Амьдралд хайртай байхын, түүнд шунан тэмүүлэхийн амтыг бид мэднэ. Өмсөх, зүүх хэв маяг, зан байдлаар өөр өөр ч гэсэн миний найзуудын цээжин дотор амьдрал нэгэн биеэр дуусах учиргүйн үнэ цэн, итгэл үнэмшил оршиж байдаг юм. Эх орныхоо эд эс гэдгээ мэдрэх ухамсар, түүний төлөө сэтгэх хүч, зүтгэх ухаан, цэвэр ёс суртахуун, иргэнлэг зан чанар бас бий. Шударга бусыг жигших, бусармагийг үл дэлгэрүүлэх зарчмын дор ярилцаж тохироогүй ч зөнгөөрөө биесээ олж түшсэн миний хэдэн найзууд намайг чимдэг. Тэгэхээр тэд маань ч бас надад байгаа миний бүх зүйл.

Бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах ерөөл жанцантай орчлонд миний амьдралын утга учир ердөө л энэ. Хүний мөс чанартай явахад надад тийм ч олон зүйл хэрэггүй. Тэдний хайраар би энэ ертөнцөд ирж, зорчиж, басхүү тэдний хайраар үдүүлэн нөгөө ертөнцийг зорихдоо харамсахгүй. Хүн явахын минь утга учир энэ юм. Эргэн тойронд намайг хайрлан байгаа тэдгээр хүмүүс надад буй миний бүх баялаг аа.

2 comments:

Тунамал said...

Blogger D.Ts*/*** said...

Үнэээн үнэн, энэ нийгэмд шударга ёс хурдхан л тогтоосой, шударга ёс үгүйлэгдэх цагт хүн бүрийн үнэт зүйл бусдын уланд гишгэгдэх юм...

August 27, 2008 9:33 PM
Anonymous uka said...

Áàéãàà þìààðàà áàõàðõàæ àìüäðàõ øèã æàðãàë õààíà áàéõàâ. Óõààðàë õàéðëàñàí ãî¸ áè÷ëýã áîëæýý. Åð íü òàíû áëîãò äóðòàé áîëîîä áàéãààø¿¿. Îéð îéðõîí øèíý÷èëæ áàéãààðàé.

August 27, 2008 10:37 PM
Anonymous Anonymous said...

Ука сэтгэгдэл чинь буржийчихжээ. Хөрвүүлчье:
Ука: Байгаа юмаараа баярхаж амьдрах шиг сайхан юм хаана байхав. Ухаарал хайрласан гоё бичлэг болжээ. Ер нь таны блогт дуртай болоод байгаа шүү. Ойр ойрхон шинэчилж байгаарай.

August 30, 2008 7:52 AM
Blogger Khishgee said...

Хо лаг юмаа 3хан бичлэгээрээ од болцон байна шд.

August 30, 2008 7:54 AM
Anonymous gump said...

яасан баян хүнбээ та. Мань мэт шиг гүзээ нохой 2-с өөр юмгүй гудамжны амьтад атаархахаар баян хүн байна.

гаравхан бишэээ хишгээ. гуравхан бичлиг нь архи дарс бичдэг 30-н бичлигээс ч илүү байж болно шүү дээ

August 31, 2008 8:28 PM
Anonymous uranhas said...

Гаампын хэлдгээр, гучын дайтай гурван бичлэг байна. Энэ гүзээжав хааяа бас үнэн юм хэлнэ шүү. Тоо чухал биш шүү дээ.
Сүүлийн бичлэг бүр их таалагдлаа. Нээрээ л бид өөрт байгаа сайхан юмсаа олж харахгүй мөртлөө үргэлж өрөөлийн юманд шунаж, өөртөө лай хураадаг.
Амьдралын жирийн өнгийг харуулж гоё бичдэг эгч байна. Ганц л дутагдал байна даа /шинэ пост оруулахдаа удаан хэхэ/

September 1, 2008 4:34 AM
Blogger Idea said...

Яагаад шинэ бичлэг оруулаагүй суужаагаан бэ?

September 12, 2008 12:56 AM
Anonymous Anonymous said...

Шинэ нийтлэл байна уу даа, алга уу даа хө? Унших юм уу даа, болих юм уу даа хө?,,,,,,,,,,,,,,,,,,,

September 16, 2008 1:42 AM
Anonymous Anonymous said...

UUL NI DAJGUI BICHDEG HUN YM, DAANCH SHINE BICHLEG ORUULAHGUI BAISAAR BLOG ERTUNTSUUS MARTAGDAJ HANDAGCHGUI BOLOH NI BAINA SHD!!!

September 23, 2008 5:58 PM
Blogger Oogii said...

Сайхан бичлэг байна. Их таалагдлаа. Таныг би блог листэндээ нэмчихлээ. Шинэ бичлэг нэмэгдэнгүүт л давхиад ороод ирж байнаа.

November 29, 2009 9:25 PM

Anonymous said...

saihan bichijee.uhaad unshaad yavchii gesen chin 3han bichlegtei yumuu.kkk.olon olon bichleg hiigeerei.iim bichleg unshig maash durtaig mini yanaa.

Post a Comment